Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч “Xiaomi” компани “Mi 9” шинэ ухаалаг утас танилцуулсан тухай “The Verge” цахим хуудсанд мэдээлжээ.

Шинэ ухаалаг утас нь 450-600 ам.долларын үнэтэй байх бөгөөд эхлээд Хятадын зах зээлд гаргасны дараа бусад оронд худалдаалах юм.

АНУ-ын “Qualcomm” компанийн “Snapdragon 855” процессорт суурилан бүтээсэн уг ухаалаг утас нь 256 гигабайтын санах ойтой байна. Мөн 48, 12 болон 16 мегапикселийн нягтрал бүхий гурван үндсэн камертайгаас гадна нүүрэн талдаа 20 мегапикселийн камертай аж.

“Xiaomi”-гийн шинэ ухаалаг утасны зай маш хурдан буюу 40 минутын дотор бүрэн цэнэглэгддэг байна. Төхөөрөмжийг нэг цагийн дотор цэнэглэдэг утасгүй цэнэглэгч дагалдана. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti