Чөлөөт хайрын тухай Христийн хорион дээр өсөж хүмүүжсэн Европчуудтай харьцуулахад Япончууд сексийн тал дээр илүү нээлттэй байдаг бөгөөд өөрсдийн гаж хүслүүдийн талаар ярихаас ичдэггүй. Лента.ру сайтын сурвалжлагч Японы +18 дэлгүүрүүдээр судалгаа хийж, ямар учраас Япончууд хэрэглэж байсан дотуур хувцас худалдан авдаг, мөн хүүхдүүдийг яах гэж түрээслэдэг вэ? гэдгийг тодруулсан байна.

Япон дахь хамгийн хачирхалтай үзэгдэл бол Япончууд өөрсдөө юм. Энгийн, даруу, соёлтой, метронд орохдоо нэг эгнээнд дарааллан зогсохдоо ямар ч уур уцааргүй байдаг хүмүүсийн ард яаж гаж донтонгууд нуугддаг нь огт ойлгомжгүй. Дэлхийн хаана ч эротик фантазын талаар чимээгүй, нууцлаг байлгадаг бол Японд бараг л нүдний өмнө ил байдаг. Хамгийн гол нь хаанаас хайхаа мэдэх хэрэгтэй.

Тав болон найман давхар порно дэлгүүр, секс шопууд Японы Акихабара, Сибуя, Синдзюку гэх газар байрладаг. Тэдний зарим нэг нь нүднээс далд байдаг учир сайтар хайх хэрэг гардаг. Харин M’s: PopLifeSex дэлгүүр нь Акихабара буудал дээр тодоос тод харагддаг байна.

+18 дэлгүүрүүдэд орохын өмнө та мэдээж дотуур хувцастай худалдагч, амьсгаадаж буй чимээ, бүдэг гэрэлтэй орчин зэргийг төсөөлж байгаа биз? Гэвч дэлгүүрийн доторх маш энгийн. Та яг л энгийн хүнсний дэлгүүрээр хэсэж байгаа мэт. Тавиурууд дээр янз бүрийн хэмжээтэй, өнгөтэй, амттай, өөр өөр зориулалттай хиймэл эрхтэнүүд өрөөстэй. Хиймэл эрхтэний үнэ 300 иенээс эхэлдэг байна.


Дэлгүүрийн эхний хоёр гурван давхарт порно дискнууд байрладаг. Япончууд DVD-д маш дуртай. 

Секс дэлгүүрүүдэд зөвхөн ганц бие хүмүүс ордог гэж боддог хүмүүс эндүүрч байна. Дэлгүүрээр Япон хүн тутмын хоёр нь ордог. Тэгэхээр Японы хүн амын 50 хувь нь орж үйлчлүүлдэг гэсэн үг.

Зарим дэлгүүрүүдийн тодорхой нэгэн давхарт эмэгтэй хүмүүсийг орохыг хориглосон байна. Учир нь тэнд эрчүүд хиймэл эмэгтэйчүүдийг сонгож авдаг. Мөн дэлгүүрүүдэд алдартай хэрэглэсэн дотуур хувцастай автомат машинууд байдаг. 500 иенээр та худалдан авах боломжтой. Хэрэв шошгон дээр хэрэглэж байсан хүний зураг эсвэл хэдэн өдөр хэрэглэсэн дотуур хувцас байвал үнэ нь илүү өсдөг. Хэдий бүх зүйл хууль ёсны дагуу ч зураг авахыг хориглодог байна.


Нормоос бусад бүх зүйл боломжтой

Японд бие үнэлэх нь хууль бус юм. Гэхдээ хууль бүр өөрийн гэсэн цоорхойтой байдаг. Япончуудад бие үнэлэлт нь тусдаа томьёололтой. Үтрээний, гетеросексуал секс (төлбөртэй). Харин аман, гар секс зэрэг нь хуулинд ордоггүй байна. Тиймээс япончууд секс зугаа цэнгэлийг хуулийн хүрээнд хэрхэн яаж хийхээ төвөггүй шийдвэрлэсэн байна. 

Японд зарим газарт үйлчлүүлэгчтэй зүгээр ярилцаж сэрэлийг нь хөдөлгөдөг газар, эмэгтэй хүнийг тэвэрдэг газар, гар хангалаг хийдэг газар, аман секс хийдэг болон хамт усанд ордог  газрууд байдаг.


Хайрын буудал

Японд эротик адал явдал хайж байгаа зөвхөн ганц бие хүмүүст гэлтгүй гэр бүлийн нэгэн хэвийн амьдралтай хүмүүс зориулсан секс буудлууд байдаг. Тэнд бүхий л хүмүүс өөрийн дур хүслийг өөрийн төсөөлдөгөөр хэн ч саад болохгүйгээр хангах боломжтой.

Өрөөнүүдийн дотоод засал янз бүр байдаг байна. Жишээлбэл, хүүхдийн өрөө, цирк, секс тоглоомуудтай өрөө, сурагчдын хувцастай өрөө гэх мэт маш олон төрлийн өрөө байдаг байна. Харин үйлчилүүлэгчдийг эвгүй байдалд оруулж, орохоос санааг нь зовоохгүйн тулд онлайн захиалга өгч, буудлыг автоматжуулсан байна.


Түрээсийн гэр бүл

Японд ганц бие, ганцаардмал хүмүүс маш олон. Үүнээс үүдээд ганц бие хүмүүс амиа хорлох нь элбэг байдаг. Гар хангалаг зэргийг хийлгэсэн ч тэр бүр хангалтгүй байдаг учир Япончууд бас нэгэн зүйлийг сэдсэн байна. Тэд гэр бүл түрээсийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Японд нөхөр, эхнэр, хүүхэд, ач, зээ гээд хэнийг ч захиалж болно. Гэхдээ гэр бүлийн үүргийг гүйцэтгэхгүй. Зөвхөн халуун дулаан яриа өрнүүлж, ресторан, кафед орж хуримын ёслолд оролцож, хамт кино үзэх боломжтой.