Японы эрчүүд илүү сайн ажил хайж ажлаасаа гарч буй нь ажилгүйдлийн түвшинг өсгөжээ


04 сарын 26, 2019

ТОКИО. /Reuters/. Япон улсын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн гуравдугаар сард 2.5 хувьд хүрсэн нь өмнөх сарынхтай харьцуулахад 0.2 хувиар өссөн тухай тус улсын Засгийн газраас баасан гарагт мэдээлэв.

Дотоод хэргийн яамны тайланд дурдсанаар, гуравдугаар сард уг үзүүлэлт 2.4 хувь хүрнэ хэмээн эдийн засагчид таамаглаж байсан ажээ. Энэхүү үзүүлэлт өссөн шалтгааныг илүү сайн ажлын байр хайж, ажлаасаа гарсан эрэгтэйчүүдийн тоо нэмэгдсэнтэй холбон тайлбарлажээ. 

Гуравдугаар сард ажилгүйчүүдийн тоо 1.74 саяд хүрснийг өнгөрсөн сарын үзүүлэлттэй харьцуулахад 140 мянгаар өсжээ. Тэдгээрийн дундаас 830 мянга гаруй хүн гуравдугаар сард ажлаасаа сайн дураараа гарсан бөгөөд 370 мянга нь шинэ ажилд орсон байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ажилгүйдэл япон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.