УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойш нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд танилцуулсан юм. Тус асуудлаар хэлэлцсэний эцэст Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 55 гишүүний 38 нь буюу 69.1 хувь нь дэмжив.

Ингэснээр УИХ-ын гишүүдийн олонхын саналаар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.