Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар багш нарын илүү цагийн мөнгийг бүрэн өгөх шийдвэрийг гаргасан талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.
Тэрээр "2019 оны төсөвт багш нарын илүү цагийн мөнгийг олгохоор тооцсон ч Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор өнгөрсөн нэгдүгээр сараас бүрэн олгохгүй байсан.
Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЕБС, цэцэрлэгийн багш нарын илүү цагийн мөнгийг бүрэн олгохоор шийдвэрлэлээ. Мөн өнгөрсөн 1 дүгээр мараас хойшхи илүү цагийн мөнгийг нөхөн олгоно" хэмээн мэдэгдлээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.
66.181.161.73
Хариулах 2019.04.30
Цэцэрлэгийн арга зүйч гэдэг албан тушаал нь сургалтын менежер гэдгийг эрх зүйн үүднээс тогтоох хэрэгтэй бна.СӨБоловсролын салбарын Арга зүйч нарын албан тушаалын нийгмийн баталгаа,ээлжийн амралтын хугацаа зэргийг анзаарч судлаж шийдвэрлэх хэрэгтэй бна.
0 0