АНУ-ын Калифорни муж улсын Сан-Бруно хотод “YouTube” компанийн төв байранд нэгэн эмэгтэй гал нээсний улмаас гурван хүн шархдаж, сэжигтэн амиа хорлосон хэрэг гарчээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, энэ хэрэг орон нутгийн цагаар мягмар гарагийн 13:00 цагийн үед болсон байна.

Сэжигтэн эмэгтэй нэг эрэгтэй болон хоёр эмэгтэйг шархдуулсныхаа дараа амиа хорложээ. Шархадсан эрэгтэйн биеийн байдал тааруу байгаа гэнэ.

“Чухам ямар шалтгааны улмаас ийм халдлага үйлдэх болсон нь хараахан тодорхойгүй байна. Бид энэ хэргийг мөрдөн шалгаж байна” гэж цагдаа нар мэдэгджээ.

 “Google” компанийн эзэмшилд байдаг “YouTube”-ийн төв байранд 1700 орчим хүн ажилладаг аж.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг