НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын (ЮНЕСКО) шинэ тайланд сургуулийн анги танхимд сурагчдын анхаарлыг сарниулахгүй байх, суралцах чадварыг сайжруулах, хүүхдийг цахим хүчирхийллээс хамгаалах зорилгоор сургуулийн орчинд хэрэглэхгүй байхыг уриалжээ.

Учир нь сурагч гар утсаа оролдоогүй зөвхөн ямар нэгэн мэссэж, зурвас ирж утсаа харах төдийд анхаарал сарниж дахин төвлөртлөө 20 минут зарцуулдаг нь тогтоогджээ. 

Ухаалаг гар утасны хэрэглэхгүй байх нь сурлагын чанарт нөлөөлдөг болохыг олон судалгаа баталсан аж.

Бельги, Испани, Их Британи зэрэг улсад ухаалаг гар утсыг сургуулийн орчинд хэрэглэхийг хориглосон байдаг. Энэхүү шийдвэрийн үр дүнд эерэг үр дүн буюу сурагчдын сурлагын чанар сайжирчээ. 

Франц улс сургуулийн орчинд гар утас ашиглахыг хатуу хориглосон бөгөөд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг хэрэглэхийг зөвшөөрдөг.

Мөн Бангладеш, Сингапур зэрэг улсад ч мөн ухаалаг гар утсыг анги танхимд хэрэглэхийг хориглодог. Харин сургуулийн орчинд суралцах зорилгоор ашиглахыг зөвшөөрдөг байна.

Эх сурвалж: unesco.org