#1. Александрия Окасио-Кортесыг янз бүрийн нэрээр нэрлэж байна. 

Загвар өмсөгч, it-girl гээд л өөр өөрөөр нэрлэж байна. Гэвч тэрээр загвар болон шоу бизнестэй ямар ч хамааралгүй нэгэн. Залуу, эрч хүчтэй энэ бүсгүй 28 насандаа Америкийн парламентад нэр дэвшжээ. Сүүлийн хэдэн өдрийн хамгийн сенсац болоод буй энэ бүсгүйн талаарх 10 баримтыг хүргэж байна.


#2. Александрия 1989 онд Броснкд Америк болон Пуорторикогийн гэр бүлд мэндэлжээ.

 Ээж нь гэрийн эзэгтэй байсан бол эцэг нь жижиг аж ахуйн нэгж эрхэлдэг байсан. Тэрээр Уэстчестерт Йорктауны дунд сургуульд сурдаг байсан бөгөөд сурч байх үедээ Intel компаниас зохиосон микро-биологийн тэмцээнд түрүүлж маш өвөрмөц нэгэн бэлэг хожсон. Массачусетын сургуулийн лаборатори түүний нэрээр нэгэн астероидыг нэрлэжээ.


#3. Ирээдүйд парламентад нэр дэвших энэ бүсгүй Бостоны их сургуулийг эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр төгссөн бөгөөд суралцаж байх хугацаандаа Тед Кеннедигийн албан газарт ажилладаг байсан.


#4. Суралцсаныхаа дараа тэрээр Бронкст эргэн ирж бармен, зөөгчийн ажил хийж эхэлжээ. Тэрээр улс төрд хүч үзэх хүслээ орхиход түүний эцгийн үхэл нөлөөлжээ. Учир нь тэдний байшинг хураахыг оролдож байсан учир түүнд эргэн авахын тулд маш их мөнгө хэрэг болсон.


#5. Үүний зэрэгцээ Александрия Бронкст Brook Avenue Press үүсгэн байгуулсан

Уг байгууллагад Нью-Йоркийн ядуу дүүргийн загвар зохион бүтээгч, зураач, зохиолчид ажиллаж хүүхдийн зурган номыг зохион бүтээдэг болжээ.


#6. Александриягийн нэр хамгийн чангаар улс төрд 2017 онд дуугарчээ. 

Тухайн үед тэрээр ардчилсан намаас парламентаас нэр дэвшиж буй хүмүүсийн жагсаалтад байжээ. Окасио-Кортес 2004 оноос хойш Жозеф Кроулийн эсрэг дуудлага гаргасан анхны хүн болсон. 2018 оны 6-р сарын 28-ны өдөр Александрия Нью-Йорк дахь анхны намын сонгуульд ялалт байгуулсан. Сонгуулийн өмнөхөн Александрия Кроулитай хэд хэдэн мэтгэлцээнд орсон.


#7. Александрияг АНУ-д хурцаар тавигдаж байгаа цагаачдын асуудал хамгийн их санааг нь зовоож байгаа юм. 

Тэрээр АНУ болон Мексикийн хэл дээр очин АНУ-д буй хууль бус цагаачдын гэр бүлийг салгах асуудлыг шийдвэрлэхийг оролджээ.


#8. Намын өрсөлдөгчидтэй харьцуулахад Александрия хамгийн залуу үеийн төлөөлөгчидтэй тэдний хэл дээр ярилцдаг. 

Тэрээр цахим сүлжээд идэвхтэй байдаг бөгөөд өөрийн өдөр тутмын амьдрал, орчин үеийн соёлын асуудал зэргийг хөндөн бичдэг.


#9. Александриягийн гадаад өнгө үзэмжид хэрэглэдэг нэг гол зүйл бол тод уруулын будаг юм. 

Сонгуулийн дүнг зарлах үед түүний уруулаа будсан будаг үр дүнгээс илүүтэй, түүний хийж бүтээсэн зүйлээс илүүтэй анхаарлыг татсан. Харин энэ асуудлыг тэрээр зүгээр нэг өнгөрөлгүй Twitter хуудаснаа «Надад сүүлийн хэд хоногийн турш ямар уруулын будаг вэ гэсэн асуулт ирлээ. Би хариулъя. Энэ бол Stila Stay All Day-ийн Beso өнгө» хэмээн ийнхүү жиргэжээ.


#10. Александрия “Sex and the City» цуврал киноны жүжигчин Синтия Никсоныг идэвхтэй дэмждэг. 

Синтия энэ оны 3-р сард Нью-Йоркийн захирагчийн сонгуульд өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Окасио-Кортесыг мөн дэмждэг хэмээн хэлжээ.