Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас баривчилж, нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан билээ. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг өчигдөр орой АТГ-аас баривчилсан байна.
Үүнээс гадна түүнийг тендерт нэгэн компанийг ялуулсныхаа төлөө авлига авсан хэрэгт оролцсон байж болзошгүй гэнэ.
Сайд асан Д.Ганбатын намтар
- 1960 онд Улаанбаатар хотод төрсөн.
- 1986 онд Политехникийн дээд сургууль, 1993 онд Гадаад хэлний дээд сургууль, 2009 онд ШУТИС-ийг тус тус төгссөн.
- Тээврийн эдийн засаг, зохион байгуулалт, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй.
- Бизнесийн удирдлагын докторын зэрэгтэй, профессор цолтой.
- 1983-1993 онд Тээврийн эрдэм шинжилгээний зураг төслийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан,
- 1993-1996 онд Авто тээврийн газарт ерөнхий менежер,
- 1996-1998 онд БНХАУ-ын Тянжинь хот дахь Монгол, Хятадын хамтарсан далайн тээврийн компанид дэд захирал, Монгол Улсын далайн тээврийн байнгын төлөөлөгч,
- 1998-2004 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт дарга,
- 2004-2008, 2011-2013 онд “Эрдэнэт” үйлдвэрт орлогч захирал,
- 2008-2009 онд “Дэвшил” ХХК-д ТУЗ-ийн дарга,
- 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дэд дарга,
- 2013-2015 онд ШУТИС-д ахлах багш,
- 2015 оноос “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанид Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.