Замын-Үүд боомтоор 760 кг чулуу хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор зорчигч тээврийн суудлын автомашинд 760 кг чулууг нууж хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлж Прокурорт шилжүүлсэн байна.