Замын-Үүд боомтод энэ сарын 11-нд галт тэргээр зорчиж явсан нэг иргэнийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэж тусгаарлан, хамт явсан нийт 105 хүнийг галт тэргэнд нь мөн тусгаарласан талаар өмнө нь бид мэдээлсэн. 

Тусгаарласан иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсныг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр мэдэгдсэн.

Иймд “Хөх хот-Эрээн-Улаанбаатар” чиглэлийн тус галт тэргээр зорчигчдыг Улаанбаатар хот руу буцаахаар болу, тус иргэдийг 14 хоног гэрээс гарахгүй байх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг зөвлөмж өгч ажиллаж байна.


Эх сурвалж: https://dornogovi.gov.mn/