УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд буйгаа өнгөрсөн 7 хоногт мэдэгдсэн.

Тэгвэл тэрээр өнөөдөр Засгийн газрыг огцруулахыг хангалттай тооны гишүүд дэмжиж, гарын үсэг зурсан хэмээж Засгийн газрыг огцруулах тухай албан бичгээ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэхээр болжээ.

Энэ талаараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа 17.00 цагт мэдээлэл хийхээр зарласан бөгөөд бид мэдээллийг шууд дамжуулна.