Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт алга болсон эрэгтэйг олжээ. Тодруулбал, 39 настай, эрэгтэй Д нь энэ сарын 4-ний өдрийн 13:30 цагийн орчимд гэрээсээ гараад алга болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон ар гэрийнхэн нь гурван бүлэгт хуваагдан хайсан байна. 

Ингэхдээ нэгдүгээр бүлэг  Богдын гол-ын хойд хэсгээр 15 км-т явганаар, хоёрдугаар бүлэг Богдын гол-ын урд хэсгээр 20 км-т явганаар, гуравдугаар бүлэг Богдын гол дээгүүр 13 км-т нисгэгчгүй төхөөрөмжөөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Д-г гэрээс нь 6 км-т Алдархаан сумын Богдын гол багийн Хар үзүүр гэдэг газар модон дотроос мөн өдрийн 12:55 цагт эсэн мэнд олж, төрсөн эгч Н-д хүлээлгэн өгсөн байна