УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ мөн иргэн М.Болортуяа нарыг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулахад өнгөрсөн жил З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарыг Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон юм.

Ингээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Баянсэлэнгийн төрийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 19.200.000 төгрөгөөр торгосон билээ. 

М.Болортуяаг төрийн албанд ажиллах эрхийг 1 хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн. 972.448.955 төгрөг Бэрэн групп ХХК иас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байдаг.