АНУ-ын засаг захиргаа Япон болон бусад холбоотнууддаа зэвсэг худалдах ажиллагааг хялбаршуулж, асуудлыг хэдэн жил биш, хэдэн өдрийн дотор шийдвэрлэдэг болгохоор төлөвлөж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй яриа хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
 
“Батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэхэд чиглэсэн Японы эрх баригчдын хүчин чармайлтыг АНУ дэмжиж байгаа бөгөөд Америкийн зэвсгийг худалдах журмыг хялбаршуулах хувилбаруудыг судлаж байна” гэж Д.Трамп тэмдэглэв.
 
Түүний хэлснээр, АНУ-ын батлан хамгаалах яам болон Төрийн Департамент дахь хүнд сурталтай журмын дагуу захиалга бүрдүүлэхэд заримдаа хэдэн жилийн хугацаа өнгөрдөг ажээ. Одоо асуудлыг хэдэн өдрийн дотор шийддэг болох юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг