Телевизээр шууд дамжуулалт хийхдээ ноён Мугабе ирэх арванхоёрдугаар сард болох эрх баригч намын их хурлыг удирдахаа хэлжээ. 

Зимбабвегийн африкийн үндэсний холбоо-Эх орончдын фронт намын удирдагчийн албанаас буулгаж, 24 цагийн дотор саналаараа огцрох хугацаа өгчээ. Өнгөрсөн лхагва гарагт цэрэг арми нь босож, үндэсний олон нийтийн телевиз, нийслэлийг эрхэндээ оруулснаас хойш Мугабегийн эрх мэдэл суларсан. 

Өдгөө 93 настай Ерөнхийлөгч өөрийн залуу эхнэртээ ширээгээ үлдээхээр дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг халснаас хойш асуудал ийн хурцадсан билээ. Ноён Мнангагваг дэмжигч армийн коммандлагчид улмаар бослого дэгдээсэн юм.