Монголын зохиолчдын эвлэлийн 16 дугаар их хурал өчигдөр болж, тус эвлэлийн даргаар Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очирыг томиллоо. Их хуралд 280 гаруй төлөөлөгч оролцож 100 хувийн санал нэгтэйгээр даргаа сонгосон байна.