Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн албанд нийт 614 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 449 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ.

Бүртгэгдсэн нийт осол, хэргийн улмаас нийслэлд 26 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 1 хүний амь нас хохирсон осол бүртгэгдсэн бөгөөд 0-10 хүртэлх насны 3 хүүхэд осолд өртсөн байна. 

Гудамж замын хяналт шалгалтаар алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцов. 

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал: 

  1. СХД-ийн нутаг Толгойтын замд 107-р сургуулийн урд замд T.Pruis маркийн автомашин Mitsubishi Colt маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 5 хүн гэмтсэн,
  2. БЗД-ийн нутаг Уулын замд CF маркийн мотоциклийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж 2 хүүхэд, 3 том хүн гэмтсэн ноцтой хэргүүд бүртгэгдсэн. 

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол, мөргөлдөх хэлбэрээр 24 осол бүртгэгдсэн байна. 

Мөн баяр наадмын буюу бүх нийтийн амралтын өдрүүдэд 2018.07.11-15-ныг дуустал  тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 

Түүнчлэн баярын өдрүүдэд Улаанбаатар хотоос хөдөө, орон нутгийг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрч нэмэгддэг учир жолооч, зорчигч нартаа дараах зөвлөмжийг хүргэж байна.