Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн хаалтын цэвэрлэгээг Сэлбэ голын дагуу Санзай, Хандгайт, Баянбулаг, Хуурай мухар, Шаргаморьт, Гүнт, Жигжид, Яргайт, Шадивлангийн зусланд зохион байгуулав. Авто зам дагуу болон жалганд үүссэн хог хаягдлыг ачиж, цэвэрлэх, тээвэрлэх ажлыг  "Найши Трэйд" ХХК-ийн ажилчид цэвэрлэж 4.5 тонн хог хаягдал, мөн "Сүхбаатар Дэвшил" ОНӨААТҮГ-ын ажилчид 4 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ.