2017 онд нийт 8.4 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй. Өнгөрсөн аравдугаар сарын 18-ны байдлаар өссөн дүнгээр 6.04 сая баррель буюу 821.9 мянган тонн түүхий тос БНХАУ-д экспортлоод байна.

Экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл 71.81 хувьтай байна. Аравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар дэлхийн зах зээл дээрх  Брент маркийн газрын тосны үнэ 57.88 ам.доллар/баррель Дачин маркийн газрын тосны үнэ 53.1 ам.доллар/баррель байна.