2018, Тавдугаар сарын 16, Лхагва гарагийн онцлох үйл явдал

  • “Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Хурлаар “Эдийн засаг ба эрх зүй”, “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл: Шүүхийн практик”, “Хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн эрх зүй эдийн засгийн асуудал”, “Зохиогчийн эрхийн хязгаарлалт: Шүүхийн практик”, “Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Санхүүгийн түрээсийн гэрээний асуудал” зэрэг сэдвээр Улсын Дээд шүүхийн шүүгч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Нийслэлийн иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүгчид илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Шүүхээр шийдэгдэж байгаа эдийн засгийн хэргүүдийн талаар шүүгчдээс ярилцлага авах боломжтой.
  • Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд, “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтаар баталгаажсан Шударга шүүхээр шүүлгэх болон шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг, мөн Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох, Улсын дээд шүүхийн шийдвэр нь эцсийн байх тухай заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.



2018, Тавдугаар сарын 15, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах хуваарь

Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2018 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 15-наас наймдугаар сарын 18-ны хооронд хийгдэхээр болжээ.

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-иас гаргасан засвар үйлчилгээ хийгдэх хуваарийг хүргэж байна. 

Жич: Дулааны 4 дүгээр цахилгаан станцын “0” зогсолт 5-р сарын 14-нөөс 5-р сарын 19-ныг дуустал хийгдэх тул энэ хугацаанд Нисэх, Буянт-Ухаа орчмын хэрэглэгчид түр хязгаарлагдана. Үргэлжлүүлж унших


2. “Фото шоп” программын сургалтыг үнэ төлбөргүй зааж байна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн (KOICA) санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран компьютерийн үндсэн хэрэглээ, мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн 7 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж, дадлага давамгайлсан, инновацлаг сургалтын хөтөлбөрийг залуучуудад санал болгож байгаа юм. Үргэлжлүүлж унших


3. Мелания Трамп бөөрний хагалгаанд оржээ

АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп бөөрний хагалгаанд орсон тухай Цагаан ордон мэдэгджээ.

Мелания Трамп бөөрний үрэвслийг эрт үед нь зогсоох, хүндрэхээс урьдчилан сэргийлэх хагалгаанд АНУ-ын Мэриленд муж улсад орших Уолтер Рийдийн цэргийн төв эмнэлэгт өчигдөр орсон байна. Үргэлжлүүлж унших


4. Богд хааны ордны газрыг авсан "Вантрейд" ХХК-ийн эрхийг цуцаллаа

Хотын дарга Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд 1.6 га газар эзэмшиж байсан "Вантрейд" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо. 

Өнөөдрийн байдлаар Богд хааны ордон орчмын 2.3 га газрыг хувийн аж ахуйн нэгжүүдэд өгчихөөд байгаа аж. Үргэлжлүүлж унших


5. Ерөнхийлөгч төв талбайд суулт хийж байгаа ажилтнуудтай уулзав

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд төв талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийж байгаа юм. Үргэлжлүүлж унших