Х.Оргил
12 сарын 05, 2019
10-12 насны 5 хүүхэд Toyota тээврийн хэрэгсэл жолоодон Сүхбаатарын талбайн зүүн талд явж байсан зөрчлийг дѳнгѳж сая ТЦА ны алба хаагч илрүүлжээ.
Тээврийн хэрэгсэл болон 3 хүүхдийг ТЦА дээр авчирч эцэг эхтэй нь холбоо барьсан байна. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг журамлаж, эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгдөг аж.
ТЦА-ны мэдээлж буйгаар эдгээр хүүхдүүд нь машинд түлхүүр тааруулж машин хулгайлах хэргийг удаа дараа үйлдэж байсан нь тогтоогджээ. Биеийг нь нэгжихэд хэд хэдэн машины түлхүүр авч явсан гэв. Тэд машин хулгайлж PC тоглодог, ууланд очиж гулгадаг хэмээн ярьсан байна.
Дөрвөн сарын өмнө 15 настай хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, 15 настай 2 хүүхэд гэмтсэн тохиолдол гарсныг ТЦА мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.