Гомдол бол сүйтгэгч хүчин зүйл юм. Учир нь гомдол маш их эрч хүчийг авдаг. Бид уучлах үед маш их эрч хүч суллагддаг. Үүнийг бид өөрсдийн жинхэнэ амьдралаа босгоход ашиглах нь чухал.

Үүний тухай сайн бодоорой, гуйж байна. Гомдолд зарцуулж буй тэр их эрч хүчийг бид өөрийн хүсэл мөрөөдөлдөө зарцуулж болно шүү дээ. Энэ бол гайхалтай санаа юм.

Юу хүсч байгаагаа яаж ойлгох вэ?

Сэтгэл санаа тавгүй үедээ Руслан дэвтэр дээрээ 5-10 минут зовоож буй зүйлийн тухай тасралтгүй бичдэг. Түүнийг ажлын байран дээрх шинэ танил, эхнэр, охин, эцэг эхийн харилцаа гээд маш олон зүйл зовоож байжээ. Тэр энэ тухайгаа ярихдаа “Дахин дахин цаасан дээр бичих аргыг хэрэглээд хэдэн сарын дараа би өөртөө нэг асуулт тавьж зүрхэлсэн юм. “Миний мөрөөдөл яг юунд оршиж байна вэ?” Ингээд би амьдралаа эхэлж байсан зүйл рүүгээ буцахыг хүсч байгаагаа ойлгосон юм. Би буцаад 10 жилийн өмнөх, сонины газрын босгыг алхаж сэтгүүлчийн ажилдаа буцан очихыг хүссэн”. Гэхдээ тэр сүүлийн таван жилийн хугацаанд энэ салбарт ямар ч таньдаг хүнгүй болсон байв, бүр ямар хэвлэлийн газрууд ажиллаж байгаа талаар ямар ч ойлголтгүй. Асуудал үүнд оршиж байлаа. Ингээд Руслан цааш ярьсан юм.

“Би үргэлжлүүлэн цаасан дээр бичсээр л. Ажлын өдөр хэрхэн өнгөрөөх тухайгаа, яаж өнгөрөөхийг хүсч буйгаа, ярьмаар байгаа сэдвээ мөн бичиж байлаа. Ингээд би хамгийн гол зүйл бол өөртэйгээ л тулж ажиллах хэрэгтэйг ухаарсан. Чамайг юу зовоож байгааг ойлгох л чухал. Чиний дотор юу байгааг мэдэр, асуултын хариуг ол. Бие өвдөж байвал, би юунд санаа зовж байгаагаа, өөрийгөө хэрхэн сайжруулахаа бод. Харин үүний тулд танд зөвхөн цаас, бал бас 10 минутыг өөртөө зарцуулж бичих л хэрэгтэй...

Фрирайтинг буюу бичих зургаан дүрэмтэй танилцаарай

1.     Цаг хугацааг нарийн тодорхойл. Та цаг товло,  жишээ нь өдөр бүр 15 минут гэх мэтээр. Бичихдээ сэрүүлгийн дохио дуугартал зогсолтгүй бич.

2.     Хэт их хүч бүү зарцуул, өөрийгөө бүү барь.

3.     Хурдан бас тасралтгүй бич. Энэ нь өөрийн доторх шүүмжлэгчийг унтраахад хэрэгтэй байдаг.

4.     Зүгээр бодож буй зүйлээ чадлаараа л бич.

5.     Бичиж буй санаа тань хачин санагдсан ч үргэлжлүүлээрэй.

6.     Хэрэв санаа дууссан бол өөрийн анхаарлыг өөр зүйл рүү чиглүүлсэн асуулт ашиглан шилжүүл. Жишээ нь: “Би энэ тохиолдлыг танихгүй хүнд хэрхэн тайлбарлах байсан вэ?”