Өчигдөр аврагчид сураггүй алга болсон иргэн болон амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ.

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмнөгол багийн “Алаг толгой” гэдэг газар мэдээлэл холбоо сүлжээний газрын антенийн байгууламжид жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан иргэн Х/42 настай иргэн сураггүй алга болжээ. Дуудлагыг 03.07-ны өдрийн 06:45 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас 5 алба хаагч нийт 48 хүн, 1 албаны эрэлч нохой, 7 автомашинтайгаар 07:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Ийнхүү иргэн Х-ыг 13:20 цагт Өмнөгол багийн Хөх говь гэдэг газраас эсэн мэнд олжээ.

Амиа хорлолт /аврах/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол 7 дугаар байрны 11 дүгээр давхраас хүн үсрэхээр оролджээ. Уг дуудлагыг 03.07-ны өдрийн 10:41 цагт хүлээн авсан байна. Дуудлагаар нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч 10 минут ажиллан иргэн М-ийг /30 настай, эмэгтэй/  цонхоор үсрэх гэж байсныг аварчээ. Аврагчид тус эмэгтэйг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.


Эх сурвалж: ОБЕГ