Х.Оргил
01 сарын 30, 2020
26 настай, эрэгтэй М амиа хорлоно гэж хаалгаа дотроос нь түгжсэн, хаалгыг онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлага өнөөдөр өглөө 5 цагт иржээ.
Дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг 8 минутад туулан очсон байна.
Аврагчид 15 минут ажиллаж хаалгыг онгойлгон амиа хорлохыг завдсан иргэнийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн аж. Иргэн М нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны иргэн юм байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.