11 дүгээр сард хоёр өдөр дараалан бүх нийтээр амарна

Б.Баясгалан
11 сарын 11, 2019

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар 11 дүгээр сард бүх нийтээрээ хоёр өдөр амарна.

Тодруулбал, Дээрх хуулийн 4 дүгээр зүйл: Нийтээр тэмдэгдэх баярын өдөрт зааснаар:

  1. Бүгд Найрамдах улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд
  2. Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд амарна. Тус өдөр энэ оны 11 дүгээр сарын 27-нд тохиож байна. 

Иймд дээрх хуульд зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 26, 27-ны Мягмар, Лхагва гарагт бүх нийтээр амрах аж.

"Нийтээр тэмдэгдэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийг ЭНД дарж үзнэ үү.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.