11 дүгээр сарын 10-ны өдрийн зурхай

Б.Баясгалан
11 сарын 10, 2019

Аргын тооллын 11 сарын 10, Адъяа гараг. Билгийн тооллын 13, Дэлгэрүүлэгч одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 17 цаг 26 минутад жаргана. 

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. 

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Холбоотой сэдвүүд

зурхай ням

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.