Хайр гэж юу вэ? Эсрэг хүйстэй хүнд гаргаж буй сэтгэл бүр хайр юм болов уу? Хүнийг санах сэтгэл, бэлгийн дур сонирхол, хүнд хамгийн сайн сайхныг хүсэх сэтгэл – энэ бүхэн хайр мөн үү? Эсвэл хайр гэдэг сэтгэлээс хамаагүй илүү том зүйл юм болов уу?

Зурхайн ордууд хайрыг дараах байдлаар ойлгодог гэнэ... 

z1

Хонь

Хонь бол дүрэлзсэн гал шиг зүрх сэтгэлтэй хүн. Тэр аливаад чин сэтгэлээсээ ханддаг бөгөөд хайр сэтгэлд өөрийгөө бүрэн дүүрнээр зориулж чаддаг. Хэн нэгэнд дурлавал сэтгэлээ нууж, чимээгүй шаналдаггүй. Харин ч хүлээлгүй, идэвхтэй үйлдэл хийж эхэлдэг. Халамж,анхаарал тавихын хувьд Хонины ордныхонтой дүйцэх хүн байхгүй л болов уу. Үнэхээр романтик хүмүүс байдаг. Бусдыг ятгах, үнэн голоосоо халамжилж, энхрийлэхдээ сайн. Түүний хэлсэн үг бүрийн цаана эрч хүч, зориг нуугдаж байдаг юм. Хонины ордныхны хайр, халамжинд өртсөн хүн эсэргүүцэж чадалгүй эрхшээлд нь бүрэн ордог. 


z2

Үхэр

Үхрийнхэн хүсэл тачаалын эзнээ удаан сонгодог. Харин сонголтоо нэгэнт хийсэн бол бусдын зөвлөгөө, санаа бодлыг огт хайхардаггүй. Найз нөхөд, хамаатан садны хүмүүс буруу сонголт хийсэн, тэр хүн огт тохирохгүй гэж хэлэхэд хэлсэн үгсийг нь нэг чихээрээ оруулж, нөгөө чихээрээ гаргадаг. Дурласан Үхэр хайр энхрийллээр бялхаж байдаг бөгөөд Үхрийн ордны эрчүүд хайртай эмэгтэйдээ өдөр бүр цэцэг өгч, бэлэг өгөхөөс буцахгүй. 


z3

Ихэр 

Ихрийн ордныхон урьдчилан тааварлашгүй, салхи шиг хувирамтгай хүмүүс. Тэдний санаа сэтгэл байнга л өөрчлөгддөг ба нэг бол хайртай дуртайгаа илэрхийлж, нээлттэй ханддаг бол нэг мэдэхэд дотогшоогоо, хаалттай болчихдог.


z4

Мэлхий

Мэлхийн ордныхон мэдрэмтгий, романтик зан чанараа прагматик, ухаалаг чанартай хослуулж чаддаг. Сонирхсон хүндээ халамж тавьж эхлэхийн өмнө Мэлхийнүүд удаан гэгч нь бодно. Учир нь тэр нэгэнт сонгосон хүнтэйгээ цаашдын амьдралаа холбохыг хүсдэг.


z5

Арслан 

Хайр бол түүний амьдралын утга учир. Хайргүйгээр Арслангууд амьдарч чадахгүй. Арслангийн ордныхон ихэд дурламтгай ба хайр сэтгэлийн шинэ харилцаа бүртээ амьдралынх нь хамгийн анхны бөгөөд сүүлчийн харилцаа мэт чин сэтгэлээсээ хандаж, өндөр ач холбогдол өгдөг. Иймд тэд нэлээд залуудаа гэрлэж, хоёр гурван удаа гэр бүл зохиодог. 


z6

Охин 

Охины ордныхны хувьд хайр бол удаан хугацаанд үргэлжлэх нөхөрсөг бөгөөд хамтран зүтгэгч харилцааг хэлдэг. Нэг шөнийн эсвэл санамсаргүй харилцаа тэдэнд хэрэггүй. Бат бөх, бие биенээ хүндэлж, ойлгодог харилцааг эрхэмлэдэг хүмүүс. 


z7

Жинлүүр 

Жинлүүрийн ордны хүмүүс дурламтгай, гэхдээ шийдэмгий алхам хийхээсээ өмнө удаан бодож, сунжруулдаг. Дурласан үед тэдний санаа сэтгэл хэвийн үеийнхээсээ илүү ихээр савалдаг байна – нэг бол 0 болтлоо унжийж, дараагийн мөчид одод хүртэл дээшилдэг аж. 


z8

Хилэнц 

Хилэнцийхэн шаардлага өндөртэй хүмүүс. Хүсэл тачаал их ч богино хугацаанд үргэлжлэх харилцаа түүнд сонин биш. Тэр урт удаан, жинхэнэ харилцааг хүсдэг. Хилэнцийн ордны хүмүүс санаа сэтгэл, үзэл бодол, байр суурийг нь дэмждэг, шогч занг нь ойлгодог хүнийг хайж байдаг... 


z9

Нум 

Нумынхан шалигдуу бөгөөд тогтворгүй. Дурласан үедээ тэр тун сэтгэл татам байж чаддаг. Нумын ордны эрэгтэй дурласан бүсгүйгээ алган дээрээ бөмбөрүүлдэг ч хамтдаа ирээдүйгээ босгох талаар боддог ч үгүй. 


z10

Матар 

Матрын ордныхон бодлогогүй алхам хийж, сэтгэл хөдлөлөөр хандах нь юу л бол. Үхэн үхтлээ хамт байх хүнээ хайж байдаг тул нэг шөнийн явдалд огт орооцолддоггүй.