Өчигдөр МХБ-ийн I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 101,094,030 төгрөгийн үнийн дүн бүхий 261,006 ширхэг хувьцаа арилжигджээ.

Эдгээрээс 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой гарав.

Үүнээс

 "Хөх Ган" ХК (HGN+14.57%) "Баянтээг" ХК (BTG+14.36%) 24500 төгрөг болж хувьцааны ханш хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ.

"Гурил Тэжээл Булган" ХК (GTJ-14.58%) болон "Монгол Нэхмэл" ХК (MNH-14.24%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"Ард Кредит ББСБ" ХК-ийн анхдагч зах зээлийн захиалгад 70-85 төгрөгийн ханш оруулсан нийт 5,571,935 ширхэг болон үнийн дүн оруулсан захиалгад 627,220,391 төгрөгийн үнэт цаас худалдан авах захиалга ирсэн байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 535 ширхэг үнэт цаасыг 53,837,250 төгрөгөөр арилжаалагдсан байна.