peak.mn
09 сарын 01, 2017
Монгол Улсыг уул уурхайн салбарыг хөрөнгө оруулагчдад таниулах зорилгоор одоогоос 15 жилийн өмнө “Дисковер Монголиа” олон улсын чуулган, үзэсгэлэнг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. 16 дахь удаагийн чуулга уулзалт энэ жил уламжлал ёсоороо есдүгээр сарын 7, 8-нд болно. Blue sky tower-т болох “Дисковер Монголиа-2017’’-д гадаадын илтгэгчид түрүү жилүүдийнхээс олон оролцоно гэж Монголын Уул уурхайн үндэсний ассоциацаас мэдээллээ. Чуулганд хайгуул, олборлолтын сонирхол татсан хэд хэдэн төслийг танилцуулахаар төлөвлөжээ. Тэр дундаа хайгуулын төслүүдийг онцлох юм байна. Чуулга уулзалтад 150 орчим оролцогч оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Онцолж хэлэхэд PEAK.MN сайт энэ жилийн "Дисковер Монголиа" чуулга уулзалтын мэдээллийн хамтрагчаар ажиллаж байна. "Дисковер Монголиа-2017" уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг бид газар дээрээс нь сурвалжлан, мэдээллийг цаг тутам шуурхай хүргэх болно.
Холбоотой мэдээллийг эндээс дарж үзнэ үү
Д.Энхболд: “Дисковер Монголиа” зэс, алтны үнийн өөрчлөлтийг хэлэлцэнэ
2017 оны 9 дүгээр сарын 7,8
Blue Sky Tower, Улаанбаатар
|
2-рхуралдаан
|
Эхний өдөр өндөрлөнө
9 дүгээр сарын 8 (Чуулганы удаах өдөр) | |
3-р хуралдаан | Орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа |
Модератор: МОҮИТБС-ын зохицуулагч Ш.Цолмон | |
09:00-09:20 | Хайгуул олборлолт болон орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь |
ГОУХАН, "Эрдэс Баялаг Түүхий Эдийн Иж Бүрэн Санаачлага" хөтөлбөрийн дарга Стефан Ханселманн | |
09:20-11:00 | ГОУХАН, "Эрдэс Баялаг Түүхий Эдийн Иж Бүрэн Санаачлага"хөтөлбөрийн дарга Стефан Ханселманн |
"Институцийн Өөрчлөлт Хийх Замаар Эрдэс Баялгийн Менежментийг Сайжруулах нь"төслийн удирдагч Синди Фэйр | |
"Монгол Улсад Олборлох Салбарын Удирдлагыг Бэхжүүлэх" төслийн удирдагч Мэл Звиеринк | |
Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн | |
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга О.Бадарч | |
11:00-11:30 | Цай кофе завсарлага |
4-р хуралдаан | Засгийн Газрын Цаг |
Модератор: Ийгл Ньюс ТВ-ийн сэтгүүлч, тоймч Ө.Золбаяр | |
11:30-13:00 | Улсын их хурлын гишүүн А.Ундраа |
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр | |
Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал | |
Сангийн яамны төлөөлөгч | |
Байгал орчин, Аялал жуулчлалын яамны төлөөлөгч | |
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт | |
Татварын ерөнхий газрын дарга | |
13:00-13:20 | ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.