УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр АШУҮИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцож, оюутан залуус, үе үеийн төгсөгч эмч, багш нарт мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэрээ УИХ-ын дарга М.Энхболд “Эрүүл мэндийн салбарын 100 залуу боловсон хүчнийг Харвардын зайн сургалтад хамруулж, сертификат олгох шийдвэрт БСШУСЯ, танай сургуулийн удирдлагууд гарын үсэг зурсан учир анагаахын боловсролын дэлхийн жишигтэй хөл нийлэн алхах нэг алхам бүрдэж байна" гэдгийг онцлон хэллээ.