Гадаадын иргэн, харьяатын газар нь орон нутаг дахь 6 бүсийн газарт үйл ажиллагаа явуулжээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлийн дийлэнх хувийг оршин суух зөвшөөрлийн хугацаа болон визийн хугацааг хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг зөрчлүүд эзэлжээ.

Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа болон визийн хугацааг хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн 

-БНХАУ-ын 51,

-ОХУ-ын 1 иргэнийг 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 339 тогтоолын дагуу Монгол Улсад зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлан албадан гаргасан байна. Мөн Монгол Улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, зорилгоо тодорхойлж чадахгүй, бичиг баримтын зөрчилтэй гадаадын 354 иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцаах арга хэмжээ авч ажиллажээ.