peak.mn
12 сарын 23, 2018
Бизнесийн салбарт тэргүүлэгчид 2018 онд ямар номыг шимтэн уншсан тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв.
Энэ оны шилдэг номыг тодруулахын тулд бизнесийн салбарын олон арван манлайлагчийн дунд санал асуулга явуулсан байна. 2018 оны шилдэг номын жагсаалтыг Грег Лукьяноф болон Жонатан Хайдт нарын “The Coddling of the American Mind” ном тэргүүлжээ.
“Warby Parker” компанийн гүйцэтгэх захирал Нил Блюменталь хэлэхдээ, энэ номыг уншсаны дараа гүйцэтгэх захирал болон эцэг хүний хувиар өөрийн үйлдлээ эргэцүүлэн бодоход хүрсэн гэжээ. Харин “KKR” компанийн захирал Хенри Кравис энэ номны тухай хэлэхдээ, өнөөгийн залуучуудын талаар гайхалтай дүрсэлсэн ном хэмээн онцолсон байна.
Шилдэг номуудын жагсаалтад зохиолч Жон Керриругийн “Bad Blood” ном мөн багтсан байна. Тус номонд цусны шинжилгээ хийх үйлчилгээ явуулдаг шинээр байгуулагдсан “Theranos” компанийн өсөлт, уналтын тухай өгүүлдэг ажээ. “PayPal” компанийн Дэн Шульман болон “Andreessen Horowitz” компанийн захирал Кэти Хаун нар 2018 оны шилдэг ном хэмээн “Bad Blood”-ыг нэрлэжээ.
2018 оны шилдэг номуудын эхний 10 байрт:
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Bloomberg
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.