Өнгөрсөн долоо хоногт хэмжээгээрээ том оврын жийп автомашины дайтай, 2020 QG нэртэй солир манай гаригт хамгийн ойрхон буюу газрын гадаргаас 2945 км-ийн (Монгол орны баруун захаас зүүн зах хүртэл 2400 км) зайтай өмнөд Энэтхэгийн далайн дээгүүр 12 км/секундын хурдтай өнгөрсөн билээ.

Дэлхийн татах хүчний нөлөөгөөр солирын зам 45 хэмээр өөрчлөгдсөн байна. 

Иймэрхүү хэмжээний солир манай гаригт жилд хэд хэдэн удаа ойр өнгөрдөг байна. Хэрэв манай гаригийн агаар сандалд нэвтэрвэл газарт хүрэхээс өмнө шатаж үгүй болдог. Диаметрийн хэмжээгээрээ 140 метрээс том бол аюултай гэж үздэг юм байна.

Ирэх 11-р сарын 2-нд 2018VP1 нэртэй солир манай гаригт хамгийн ойрхон Номхон далай дээгүүр зөрөх юм байна. Дэлхийн агаар мандалд нэвтрэх магадлал 0.41 хувьтай (240-д нэг гэсэн үг) юм байна. Хэмжээгээрээ суудлын автомашины дайтай буюу 2 метрийн диаметртэй уг солирыг 2018 оны 11 сарын 3-нд  Калифорнийн эрдэмтэд нээсэн байна.