Б.Баясгалан
01 сарын 10, 2020
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоон, олон нийтэд зарлаад байна.
Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг 2020 оны нэгдүгээр сарын 1-30-ны хооронд бүртгэнэ. Харин Төрийн албаны ерөнхий шалтгалтыг 2020 оны 2 дугаар сарын 07-17-ны хооронд зохион байгуулахаар болжээ.
Өмнө нь төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагуудын захиалгын дагуу, ажлын байрны болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж, төрийн албаны шалгалтыг зохион байгуулдаг байсан.
Тэгвэл энэ удаад Төрийн албаны тухай шинэ хуулийн хүрээнд дээд боловсролтой иргэдийг ажил, мэргэжил, туршлага харгалзахгүйгээр бүртгэж, гурван үе шаттай шалгаруулалтыг зохион байгуулж, иргэдэд адил тэгш боломж олгож буйгаараа онцлогтой.
Төрийн албаны ерөнхий мэдлэгийн шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөх бөгөөд 35 ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцэнэ. Үүний дараагаар монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгч, 20 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцно. Эцэст нь удирдах ур чадварын буюу дүн шинжилгээний сорил болох 15 онооны шалгалт өгч, 10 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцэнэ.
Төрийн албаны шалгалтын нийлбэр дүнгээр 65 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд шалгаруулалтад ТЭНЦСЭНД тооцогдож, нөөцөд бүртгэгдэх юм. Ийнхүү тэнцсэн иргэдээс төрийн албанд гарсан албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 3.1.4, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.1-д заасны дагуу шийдвэрлэх юм байна.
Төрийн албаны ерөнхий шалгалтанд бүртгүүлэх заавар
бүртгэл таз төрийн албаны ерөнхий шалгалт төрийн албаны зөвлөл
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.35] ・ 2022.09.27 Хариулах
1.Төрийн албаны бизнес дэмжих шалгалтын арр татаж авна хэдээр татаж авч байгаа бэ? 2. Төрийн албаны бизнес дэмжиж бүртгүүлэх хүсэлтэй байна хэдээр бүртгүүлэх бэ?
Зочин [122.201.31.189] ・ 2020.05.26 Хариулах
Daraagiin turiin albanii shalgalt hezee boloh ve
Зочин [202.9.40.187] ・ 2020.04.05 Хариулах
Hi dahiad hezee turiin albanii shalgaltiin burtgel ehleh bol
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай