Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах хугацааг товлон зарлажээ.

Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр хуралдаанаар “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу төрийн албаны ерөнхий шалгалтын товыг нийтэд мэдээлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн ажлын албанд үүрэг болгосон байна.

Мөн уг хуралдаанаар Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах үүрэг бүхий төв комиссыг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Шалгалтын бүртгэл 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл явагдаж, шалгалтыг 11 дүгээр сарын 11-ний өдөр улс орон даяар эхлүүлж 11 дүгээр сарын 20-ныг хүртэл зохион байгуулахаар тогтжээ.

Шалгалт өгөх иргэдийн хуваарийг 11 дүгээр сарын 09-нд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна. Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулна.