Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргыг сонгоно

Б.Баясгалан
04 сарын 21, 2019

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ. Сонгон шалгаруулалтын зар болон тавигдах шаардлагыг хүргэж байна. 

Тус албан тушаалын сонгон шалгаруулалтад дараах шаардлагуудыг хангасан төрийн жинхэнэ албан хаагч оролцох бүрэн эрхтэй аж.


ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГЫН

АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргыг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна. (журмыг энд дарж үзнэ үү.)

Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол

  • Төрийн жинхэнэ албан хаагч;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.

Хоёр. Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага (энд дарж зөвлөмжтэй танилцана уу)

Боловсрол

Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

Эрх зүйч, хүний нөөц, төрийн удирдлага /төрийн захиргаа/

Мэргэшил

-Эрх зүй, төрийн алба, хүний нөөц, төрийн захиргааны чиглэлээр мэргэшсэн

Туршлага

Төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

Удирдан зохион байгуулах:

-Салбарын бодлогын санал боловсруулах,

-Бодлогын хэрэгжилтийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих;

-Ажлын гүйцэтгэл, үр дүнг хариуцах;

-Байгууллага, нэгж, хамт олныг удирдан зохион байгуулах;

-Санхүүгийн болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх;

Дүн шинжилгээ хийх:

-Цаг үеийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч ажиллахын зэрэгцээ ирээдүйн хөгжлийг тооцож ажиллах;

-Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, эрсдэлийг урьдчилан тооцоолох, гарах арга замыг тодорхойлох;

-Мэдээлэлд үндэслэн бүтэц, чиг үүргийн шинжилгээ хийх;

-Системийн шинжилгээ хийх, хяналт шинжилгээ-үнэлгээ хийх;

-Шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын зөвлөмж боловсруулах, зөвлөгөө өгөх;

-Ажлын нөхцөл байдал, гаргах шийдвэр, шийдвэрийн үр нөлөөнд дүн шинжилгээ хийх

Асуудал шийдвэрлэх:

-Хуульд нийцсэн, оновчтой, үр дүнтэй, шийдвэр гаргах;

-Шийдвэрийн үр дагаврыг урьдчилан тооцоолох;

-Гаргасан шийдвэрийн үр дагаврыг хариуцах;

-Маргаан, саналын зөрүүг эв зүйгээр шийдвэрлэх

Манлайлах:

-Шударга ёсыг сахих;

-Ёс зүйгээр үлгэрлэх;

-Бүтээлч, санаачилгатай, ажил хэрэгч байх;

-Ажлын шинэ арга барилыг нэвтрүүлэх, хөгжүүлэх;

-Хувийн зохион байгуулалт сайтай;

-Байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг бусдад итгүүлэн ойлгуулах, үнэмшүүлэх

Багаар ажиллах:

-Харилцааны ур чадвартай;

-Зорилго, зорилтоо нийт албан хаагч нарт танилцуулах;

-Мэдээллийг албан хаагч нарт тэгш хүргэх;

-Албан хаагч бүрийн оролцоог жигд хангах;

-Албан хаагч нарыг сэдэлжүүлэх, урам зориг өгөх;

Бусад:

-Мэдээллийн технологийн сүүлийн үеийн программ хангамж, техникийг хэрэглэх чадвартай байх;

-Гэнэтийн, онцгой нөхцөл байдал үүссэн үед шуурхай арга хэмжээ авах;

-Саналаа бичгээр илэрхийлэх чадвартай, төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн соёл эзэмшсэн;

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах;

Давуу тал:

-Удирдах ажил, албан тушаал эрхэлж байсан;

-Гадаад аль нэг хэлээр мэдээлэл ашиглах чадвартай.

 

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

“Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2.1-т заасны дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид бүртгүүлэх боломжтой.

  • Төрийн албан хаагчийн анкет “А хэсэг” болон “Б хэсэг”; (анкетыг энд дарж татаж авна уу)
  • Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
  • Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
  • Хөдөлмөрийн, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эх хувийн хамт; /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу эрхэлсэн түшмэлийн ангилалд ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” даруулж хавсаргах/
  • “4 х 6”-гийн хэмжээний 1 хувь цээж зураг;
  • 2016 - 2018 оны төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас; /холбогдох байгууллагаас авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” даруулж хавсаргах/
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.

Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Сонгон шалгаруулалтад оролцох төрийн жинхэнэ албан хаагчийн хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Засгийн газрын XI байрны 302 тоот өрөөнд 2019 оны 5 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд 09:00-17:30 цагийн хооронд комисс хүлээн авна.

Иргэнд тавигдах болзлыг хангаж, баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагчийг сонгон шалгаруулалтад бүртгэх шийдвэрийг комисс гаргана.     

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалтыг доорх агуулгын хүрээнд зохион байгуулна: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)

  1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
  2. Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар;
  3. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;
  4. Удирдан зохион байгуулах;
  5. Манлайлах;
  6. Багаар ажиллах чадвар;
  7. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлгээ.

Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцох иргэн “Иргэний цахим үнэмлэх”-тэйгээ ирнэ.

  

МОНГОЛ УЛСЫН
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

  

Холбоо барих утас: 51-264216

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.