Б.Баясгалан
01 сарын 05, 2020
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.
Иргэний хүсэлт болон бүрдүүлэх баримт бичгийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авна.
Бүртгэл:
2020 оны 01 дүгээр сарын 01-30-ны хооронд явагдана.
Шалгалт:
2020 оны 02 дугаар сарын 07-17-ны хооронд зохион байгуулна.
Шалгалт өгөх иргэдийн хуваарийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтыг “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу орон даяар нэгэн зэрэг аймаг, нийслэлийн салбар комисс зохион байгуулна.
Шалгалтын талаарх мэдээллийг тухай бүр оруулна.
Сануулахад, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд буй. Тус хуулиар явуулсан анхны Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнгөрөгч 11 дүгээр сарын 16-21-ны хооронд улс орон даяар нэгэн зэрэг явуулсан. Шалгалтын бүртгэлийг цахимаар явуулахад 8894 иргэн бүртгүүлснээс 7616 иргэн шалгалтад орж, тэдгээрээс 1116 иргэн эцсийн шатны шалгалтад тэнцсэн юм.
Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.66] ・ 2020.12.20 Хариулах
Shalgalt n heze boloh we yaj bvrtgvvleh We
Зочин [66.181.161.9] ・ 2020.08.26 Хариулах
Toriin Albania hezee zarlagdah Bol medej bga hvn bnuu
Зочин [202.126.89.212] ・ 2020.08.17 Хариулах
shalgalt in hzee zarlagdah bol medej bgaa hvn bnuu
Зочин [66.181.189.153] ・ 2020.08.13 Хариулах
Turiin albani erunhii shalgaltiig hezee avah ve
Зочин [150.129.141.122] ・ 2020.07.23 Хариулах
Одоо шалгалтын бүртгэл хэзээ зарлагдах бол
Зочин [66.181.161.8] ・ 2020.07.20 Хариулах
Eronhii shalgalt hediid awh we
Зочин [202.179.21.234] ・ 2020.07.14 Хариулах
Одоо хэзээ зарлагдах вэ?
Зочин [66.181.161.7] ・ 2020.01.30 Хариулах
Шалгалт нь хойшлогдсон бол бүртгэл нь сунгагдсан уу
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Нийгэм
2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэллээ
Б.Баясгалан ・ 01 сарын 10, 2020
Нийгэм
1116 иргэнийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлээ
Б.Баясгалан ・ 12 сарын 09, 2019
Нийгэм
Төрийн албаны ерөнхий шалгалт авах хуваарьт өөрчлөлт орууллаа
Б.Баясгалан ・ 11 сарын 09, 2019
Нийгэм
"Төрийн албаны ерөнхий шалгалтад Монголын түүх, зан заншилтай холбоотой тестүүд голлон оруулна"
Б.Баясгалан ・ 10 сарын 22, 2019
Улс төр
Бүх шатны Засаг дарга нарыг томилохдоо хууль зөрчсөн томилгоо хийхгүй байхыг зөвлөв
Б.Баясгалан ・ 10 сарын 29, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.