•Астон Мартин саяхан нисдэг машины концепцоо танилцууллаа. 

•Volante Vision концепц нь өөрийн удирдлагатай, холимог цахилгаан хөдөлгүүр, дээшээ хөөрөх бас буух чадвартай. 

•Астон Мартин Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Энди Палмер хэлэхдээ, өсөн нэмэгдэж буй хотжилт, хүн амын нягтаршил нь тус дизайныг гаргахад гол хүчин зүйл болсон.

•Астон Мартин энэ машиныг хараахан үнэлээгүй гэж хэлсэн ч урьдчилан таамаглаж байгаагаар 7 сая паунд буюу 9.2 сая ам.доллар байх гэнэ. 

Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Астон Мартин компани 2018 оны Фарнборо Агаарын үзэсгэлэн дээр удирдлагатай, холимог цахилгаан хөдөлгүүртэй, нисдэг машины концепцийг танилцуулжээ.

Volante Vision концепци нь босоо хөөрөлт, буух чадвартай бөгөөд Астон Мартин брэндийн алдартай олон тооны өндөр нарийвчилалтайгаар онцлог аж. Volante гэдэг нь Итали хэлэнд “нисэх” гэсэн утгатай юм байна. 

Хэрвээ тан энэхүү нисдэг машиныг худалдан авахыг хүсэж байвал хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй гэнэ. Тус компаний төлөөлөгчийн ярьснаар, "Одоогоор хэрэглэгчийн судалгаа, санал асуулгын дүн шинжилгээг хийж байна. Тооцоолж байгаагаар 2020 оноос үйлдвэрлэлд орох байх" хэмээжээ.