Ирэх зуны буюу 5, 6, 7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.


Тавдугаар сард


Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 5-10 градус, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар 15-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байдаг. 

Энэ 5 дугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Өвөрхангай, Төв аймгжждын баруун, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Өвөрхангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 21-30 мм, Увс, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 3-12 мм, бусад нутгаар 12-21 мм хүртэл хур тунадас ордог. 

Энэ жилийн 5 дугаар сарын нийлбэр хур тунадас Булганы ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зүүн, Архангай, Төв аймгуудын зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Завханы баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.


Зургаадугаар сард


Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр 0-12 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорнодын зарим газар, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 18-26 градус, бусад нутгаар 12-18 градус дулаан байдаг. 

Ирэх 6 дугаар сарын агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн, Дорноговийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр 50-70 мм, Баян-Өлгий, Увс, Өвөрхангайн өмнөд, Завханы баруун өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 8-30 мм, бусад нутгаар 30-50 мм хүртэл хур тунадас ордог байна. 

Энэ жилийн 6 дугаар сарын нийлбэр хур тунадас Увс, Хөвсгөлийн нутаг, Ховд, Архангайн зүүн хойд, Завхан, Булганы баруун, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн, Дорноговийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй байна


Долоодугаар сард


Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсгээр 2-14°C, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 20-28 градус, бусад нутгаар 14-20 градус дулаан байдаг. 

Ирэх 7 дугаар сарын агаарын температур Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын ихэнх, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 80-120 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 10-40 мм, бусад нутгаар 40–80 мм хүртэл бороо ордог. 

Энэ оны 7 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.


Зөвлөмж 


5 болон 6 дугаар сард зүүн аймгуудын нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас харьцангуй бага байх төлөвтэй байна. 

Агаарын дундаж температур 5, 6 дугаар саруудад зүүн болон говийн аймгуудаар олон жилийн дунджаас дулаан байх бол, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Хур тунадасны хувьд 5 дугаар сард Хэнтийн уулархаг, Орхон Сэлэнгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу. Хангайн нуруугаар олон жилийн дунджаас бага бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

6 дугаар сард Их нуруудын хотгор болон Хөвсгөлийн уулархаг, Орхон Сэлэнгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорнод Монголын талын баруун хэсгээр олон жилийн дунджаас бага бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 

7 дугаар сард агаарын температур Алтайн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу бусад нутгааролон жилийн дундаж орчим байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. 

Мөн 5 болон 6 дугаар сард зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байгаа тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо чүдэнз, гал, цог, нурмыг бүрэн унтрааж, болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг аюулд учруулахгүй байхыг анхааруулж байна.



Эх сурвалж: ЦУОШГ