Б.Баясгалан
03 сарын 01, 2021
2021 оны гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Баруун аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увс, Завхан, Өвөрхангайн баруун өмнөд хэсэг болон Баянхонгорын өмнөд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3-8 градусаар хүйтэрнэ.
Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна.
Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-8 градусаар хүйтэрнэ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй.
Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 15-18 м/с, зарим үед түр зуур 20 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 10–д харуулав.
Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10 градусаар хүйтэрнэ.
Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12–18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Өмнөговийн өмнөд хагас, Дорноговийн өмнөд захын сумдаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10 градусаар хүйтэрнэ.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.
Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 18–20 м/с, зарим үед түр зуур 24 – 28 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.