2026 оны өрнийн зурхай

Хонь 

Шинэ ондоо өөрийгөө дахин бүтээж, дотоод ертөнцөө цэгцлэх жил байх төлөвтэй. Өнгөрснөөс авсан шархаа эдгээж, эргэлзээ тээнэгэлзлээ арилгахын хэрээр илүү төлөвшсөн, өөртөө итгэлтэй болж өөрчлөгдөнө. Үр дүнд нь шинэ боломжууд хаалгыг тань тогшиж, амьдралын дараагийн шат руу зоригтой алхана. Товчоор хэлбэл, хонинууд маань "Би хэн бэ" гэдэг асуултын хариуг энэ онд олох хэрэгтэй болж байна.

Ажил, карьер

Үүрэг хариуцлага нэмэгдэж, удирдах албан тушаал дэвших магадлал тун өндөр байгааг дуулгахад таатай байна. Учир нь өмнө эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүд тань үр шимээ өгч эхлэх нь ээ. Ялангуяа 3-7 сар, 9-11 сард карьерын хувьд хамгийн идэвхтэй үе байх болно. Харин гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхийж, энэ онд шинэ ажил эхлүүлэхээр төлөвлөж байвал түр азнахыг од эрхэс зөвлөж байна. 

Санхүү

Орлого аажмаар, тогтмол өснө.  Иймд эрсдэлтэй том хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийгээрэй. Урт хугацааны гэрээ, төслүүд нэмэлт орлого оруулж ирэх магадлалтай байна. 10,11 дүгээр сард их хэмжээний урамшуулал, бонус авч удаан хугацаанд хуримтлагдсан өр, төлбөр барагдах магадлал өндөр. Иймд санхүүгээ зөв удирдаж чадвал жилийн сүүлээр илүү амар тайван байх төлөвтэй байна. 

Хайр дурлал

Илэн далангүй, шулуун зан байдал тань хосын харилцаанд давуу тал болох ч хэт яаруу шийдвэр гаргахаас болгоомжлоорой.

Хостой хонинуудын хувьд хоорондын харилцаа бэхжиж, дараагийн шатанд гарах төлөвтэй байна. Харин харилцааныхаа эхэн үед буй хонинууд маань хамтын амьдралаа эхлүүлж, гэр бүл зохиох эргэлтийн жил байх нигууртай. Гэхдээ хэт их ажлын ачаалал, стрессээс үүдэн хосдоо тавих анхаарал сулрах магадлалтай байгаа тул ажил амьдралын тэнцвэртэй байдлаа хадгалаарай.

Харин түр зуурын харилцаанаас залхсан ганц бие хонинуудын маань хувьд танилын хүрээ, ажлын орчинд заяаны ханьтайгаа учирах магадлал тун өндөр байна. 

Эрүүл мэнд

Эрч хүч өндөр байх ч инергиэ зөв хуваарилах шаардлага тулгарч байна. Хэт их ачаалал эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлөх магадлалтай байгаа тул тогтмол дасгал хөдөлгөөн хийж, стрессээс ангид байхыг хичээгээрэй.  


Үхэр

Ирж буй 2026 он танаас тогтвортой байдал, санхүүгийн сахилга баттай байхыг шаардаж байна. Орлогоо нэмэгдүүлэх, урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд таатай. Харин өдөр тутмын амьдралын хэв маягт гарч буй өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч чадвал амжилт ойрхон байна. 

Ажил, карьер

Удаан хугацаанд хийсэн ажлынхаа хөдөлмөрийн үр шимийг энэ онд хүртэх нь ээ. Албан тушаал ахиж, хариуцлага нэмэгдэнэ. 3–6 сар, 9–11 сар таны карьерын оргил үе байх болно. 

Санхүү

Хуримтлалаа нэмэгдүүлэхэд  маш тохиромжтой жил тохиож байна. 

Харин богино хугацаанд өндөр ашиг амласан саналуудад болгоомжтой хандах хэрэгтэйг сануулж байна.   

Хайр дурлал

Хосуудын хувьд хоорондын харилцаа илүү бат бэх болж, дараагийн шатанд гарна. Дөнгөж харилцаагаа эхлүүлж буй үхрийн орднынхон хосдоо үнэнч байж чадвал хамтын амьдралаа эхлүүлж, гэр бүл зохиоход ээлтэй жил гарч байна.  Гэхдээ хэт  их ажлын ачаалал, стрессээс үүдэлтэй хосдоо тавих анхаарал сулрах магадлалтай. Иймд ажил амьдралаа тэнцвэрээ хадгалаарай. 

Ганц бие үхрийх орднынхон маань энэ онд заяаны ханьтайгаа учрах магадлал тун өндөр байна. Энэ хүн найз нөхдийн тань дунд эсвэл ажлын хамтрагч тань байх магадлал өндөр байна.

Эрүүл мэнд

Стресс, уур бухимдалдаа хэт автах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, олон өвчний суурийг тавих нигууртай. Иймд эрүүл мэнддээ анхаарал хандуулж, дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг хичээгээрэй.  Хүзүү, хоолой, дааврын тэнцвэрт онцгой анхаарах хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна.

Ихэр

Гадагшаа явж суралцах гэж буй ихрүүдэд нэн таатай жил байх болно. Энэ онд олон олон гэрээ хэлцэл байгуулж, шинэ сургалт, аялалд гарах төлөвтэй байна. Шинэ онд танаас олон зүйлд нэгэн зэрэг анхаарах хандуулахыг шаардах тул эхэлсэн ажлаа дуусгаж, үр дүнг нь үзэхэд  анхаараарай. 

Ажил карьер

Шинэ төсөл, гэрээ, хамтын ажиллагааны санал олноор ирнэ. 2–5 сар, 8–10 сар карьерын хувьд хамгийн идэвхтэй үе тохионо.Мөн шинэ ажил хайж буй ихрүүдэд ажлын санал ихээр ирэх нигууртай байна.

Санхүү

Санхүүгийн байдал хэлбэлзэлтэй байх хэдий ч орлогоо нэмэгдүүлэх боломж их байхаар байна. Давхар ажил, фрийланс, түр хугацааны төсөл ашиг авчирна. 3–6 сар орлого нэмэгдэх магадлал өндөр. 9–10 сар санхүүгээ хянаж, хуримтлал эхлүүлэхэд тохиромжтой. 

Гэнэтийн зарлага гаргаж, сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхээс болгоомжлоорой. 

Хайр дурлал

Хос тань танаас тодорхой байхыг шаардаж магадгүй. Учир нь үл ойлголцлоос үүдсэн маргаан харилцаанд сэв суулгаж магадгүй байна. Иймд аливаа шийдвэрийг гаргахдаа хостойгоо ярилцаж, ойлголтоо нэгтгэж чадвал харилцаа бат бөх, удаан үргэлжилнэ. 

Удаан хугацаанд ганц бие байсан ихрүүд маань энэ онд шинэ хүнтэй танилцах боломж их гарна. Гэхдээ дурлал гэхээс илүү түр зуурын шохоорхол давамгайлах магадлалтай. Харин зуны сүүл, намрын эхэн саруудад таны санаанд нийцэх хүнтэй харилцаа үүсгэх  магадлал өндөр байна.

Эрүүл мэнд

Нойр болон амрах цагаа чухалчлахгүй бол мэдрэлийн ядаргаанд орох эрсдэлтэй байна. Тиймээс сэтгэл санаагаа тайван байлгаж, иог, бясалгалаар хийчээллэвэл нэн тохиромжтой. 

Мэлхий

Гэр бүлдээ цаг гаргаж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэйг танд сануулж байна. Өнгөрсөн асуудлуудтайгаа нүүр тулж, дотор бугшсан, санааг тань чилээсэн таагүй дурсамжууддаа цэг тавих цаг иржээ. 

Ажил карьер

Ажлаа ойр ойрхон солихоос зайлсхий. Энэ жилдээ тогтвортой байдлыг чухалчлах нь зүйтэй. Удирдлага болон олон жилийн туршлагатай ажлын хамтрагчдын тань дэмжлэг чухал нөлөө үзүүлнэ. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаас болгоомжилж, тайван, тууштай байхыг хичээ.

Хайр дурлал

Харилцаа гүнзгийрч, илүү ойр дотно болж эхэлнэ. Гэр бүл, хүүхэд, хамтын ирээдүйн тухай яриа их яригдана. Хамгийн гол нь харилцан ойлголцол чухал. Ганц бие мэлхийн орднынхон сэтгэлд нийцсэн, итгэл төрүүлэх хүнтэй учрах магадлал өндөр байна. Гэр бүл, найз нөхдийн хүрээнд танилцаж магадгүй. 

Эрүүл мэнд

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, чанартай нойр авахад анхаарлаа хандуулаарай. 

Арслан 

Урлагийн салбарт ажилладаг арслангийн ордныхны хувьд аз од нь гийсэн жил байх болно.  Чиний төрөлхийн харизм, итгэлтэй байдал олны анхаарлыг татаж, зорилгодоо ойртох боломжийг нэмэгдүүлнэ. Гэсэн ч бардам зангаасаа болж өөрт олдсон боломжийг үгүй хийх эрсдэлтэй байна.

Ажил, карьер

Удирдах, манлайлах үүрэг нэмэгдэх магадлал өндөр. 3–6 сар, 9–11 сар карьерын оргил үе. Бүтээлч, олны өмнө гарч ажилладаг салбарт амжилттай байх нигууртай. Өмнө эхлүүлсэн төсөл үр дүнгээ өгнө. Бүхнийг ганцаараа хийх гэж зүтгэхээс зайлсхийгээрэй.  Багаа сонсож, үүргээ даалгавраа хуваарилж сур. 

Санхүү

Санхүүгийн байдал сайжрах ч сахилга баттай байхыг танаас шаардаж байна. 5–7 сар, 10–11 сард давхар ажил хийж орлогоо нэмэгдүүлэхэд тохиромжтой. Хэт их тансаг чамин эд зүйлд сэтгэл татагдахаас зайлсхий. Мөнгөө зөв удирдаж чадвал оны төгсгөлд бага ачаалал авна.

Хайр дурлал

Харилцаанд халуун дулаан уур амьсгал давамгайлна. Хосдоо тавих анхаарлаа нэмэгдүүлнь харилцааг бэхжүүлнэ. 

Ганц бие арслан

Танилцах боломж маш их. Олны дунд, арга хэмжээ, баяр ёслолоор заяаны учрал ирнэ. Харилцаа хурдан өрнөж магадгүй, энэ үед дотоод сэтгэлээ чагнаарай. 

Эрүүл мэнд

Ерөнхий эрч хүч сайн. Зүрх, нуруу, даралтдаа анхаарах хэрэгтэй. Ажлын хэт ачааллаас болж ядрах магадлалтай. Амралтаа зохицуулаарай.

Охин 

Аливааг эмх цэгцтэй, ухаалгаар төлөвлөж чаддаг зан байдал тань амжилтад хүргэнэ. Охины ордныхны хувьд ажил мэргэжил, эрүүл мэндээ чухалчлах жил байх төлөвтэй. Хамт олныхоо итгэлийг хүлээж, байр сууриа бататгах сайхан он таныг хүлээж байна. Харин өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг зан тань стресстэх, ядрах шалтгаан болж магадгүй. 

Хайр дурлал

Хосуудын харилцаа тогтвортой байна. Ганц бие охины орднынхон найдвартай, хариуцлагатай хүнтэй учирна. Ажлын орчинд танилцах магадлал өндөр. Харилцаа эхэндээ урагшгүй байгаа мэт санагдах ч аажмаар бэхжинэ.  

Эрүүл мэнд

Хоол боловсруулах эрхтэн, гэдэс ходоодонд анхаарахыг од эрхэс танд зөвлөж байна. Ажлын стресс, ядаргаагаа тухай бүрд нь тайлж, дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг хичээгээрэй. 

Жинлүүр

Шинэ жил жинлүүрийн ордныхонд таны төсөөлөөгүй олон гайхалтай боломжуудыг авчрах болно. Гараг эрхсийн давхцал ивээх тул гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд карьерийн үсрэлт хийнэ. Бизнес уулзалтууд амжилттай болж, шинээр гэрээ үзэглэнэ. Та өөртөө төдийгүй ажлын хамт олондоо боломж нээж өгнө. 

Ажил, карьер

Ажил горилогчид хууль эрх зүй, зөвлөх, үйлчилгээний салбарт амжилттай байх болно. Он гараад хэд хэдэн ажил санал ирэх ч сайн тунгаан бодох шаардлага тулгарч магадгүй. Гэхдээ хэт их эргэлзэж, шийдвэрээсээ эргэж буцах нь сайн зүйл авчрахгүй. 

Хайр дурлал 

Харилцаа гүнзгийрч илүү албан ёсных болж магадгүй. Гэхдээ нээлттэй ярилцахгүй бол үл ойлголцол үүсэх эрсдэлтэй. Ганц бие жинлүүрийн орднынхон зуны сүүл, намрын эхэн сард шинэ хүнтэй танилцах магадлал өндөр. Хэд хэдэн сонголтын өмнө ирэх тул зүрх сэтгэлээ дагах нь чухал. 


Хилэнц

Энэ жилд хилэнцүүд илүүтэй хувь хүн талаасаа хөгжиж, өөртөө олон эерэг өөрчлөлтийг авчирна. Эерэг сарны нөлөөгөөр ажил бүтэмжтэй байх бөгөөд таныг дараагийн түвшинд гаргахад туслах болно.

Ажил, карьер

Чухал төслийн нэг хэсэг болж ажиллана. Хэт их дэг журамтай байхыг хичээх, бусдад үл итгэх нь багийн тань уур амьсгалыг эвдэж магадгүй.

Санхүү

5-7 сар, 10-11 сар санхүүгийн боломж сайжирна. Зээлээ эргэн төлөхөд хүндрэл гарахгүй, ээлтэй жил байх учиртай.  

Эрүүл мэнд

Нөхөн үржихүй, дааврын тэнцвэрт анхаарал тавихыг хичээгээрэй. Бясалгал хийж, иогоор хичээллэх, өөртөө санаа тавиарай.  

Нум

Энэ жилд хилэнцүүд илүүтэй хувь хүн талаасаа хөгжиж, өөртөө олон эерэг өөрчлөлтийг авчирна. Зорьсондоо хүрэх, мөрөөдлөө биелүүлэх жил хэдийн иржээ. Ялангуяа гадагшаа явж сурах, мэргэжил дээшлүүлэхэд нэн таатай байх болно. 

Ажил, карьер

Хэт их амлалт өгч, эхлүүлсэн ажлаа дуусгалгүй орхихоос болгоомжил.  

Санхүү

Аялал, сургалттай холбоотой зардал нэмэгдэнэ. Үүнийг дагаад орлогын эх үүсвэр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэсэн ч хэт өөдрөгөөр бодож эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийгээрэй. 3–6 сар санхүүгийн боломж сайжирна. 9–10 сард бүсээ чангалж, санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэйг сануулж байна. 

Хайр дурлал

Хостойгоо хамт аялаж, гадагшаа гарч суралцаж магадгүй. Энэ нь та хоёрын харилцааг илүү гүн бат болгоно.  Ганц бие нумын орднынхон аялал, онлайн орчноор дамжуулан заяаны ханьтайгаа учрах магадлал өндөр байна. 

Эрүүл мэнд

Гуя, ташаа, үе мөчдөө анхаараарай. Спортоор хичээллэж, дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлнэ. 

Матар

Олон жилийн тууштай хичээл зүтгэлийнхээ үр шимийг энэ онд хүртэх болно.

Ажил, карьер

Таны гялалзах мөч иржээ. Үүрэг хариуцлага нэмэгдэж, удирдах албан тушаалд очно. Төрийн байгууллага, санхүүтэй холбоотой салбарт амжилттай. Өмнө эхлүүлсэн урт хугацааны төсөл үр дүнгээ өгнө. 

Хайр дурлал

Харилцаа илүү тогтвортой, бат бөх байх төлөвтэй. Ганц бие матарын орднынхон зорилготой, хүсэл тэмүүллээр цалгисан хүнтэй учрах нигууртай. Ажлын орчин, албан ёсны арга хэмжээний үеэр танилцаж магадгүй. Харилцаа удаан эхэлнэ ч урт настай байна. 

Эрүүл мэнд

Яс, үе мөч, өвдөг, нуруунд анхаарах. Ажлын стресс, ядралт хуримтлагдахаас сэргийл. Тогтмол амралт, хөнгөн хөдөлгөөн зайлшгүй. 


Хумх

Шинэ он хумхын ордныхонд ээлтэй жил байх болно. Шинээр бичил бизнес эрхлэх, төсөл бичих, багийн ажиллагаа шаардах тал дээр амжилттай байх тул олон нийтийн арга хэмжээ, сайн үйлсийн аянд оролцоход тохиромжтой. Харин үр дүн тодорхойгүй ажилд хүч хаяхаас зайлсхийгээрэй.

Ажил, карьер

Хавар болон намрын саруудад карьерын хамгийн идэвхтэй үе ирнэ. Шинэ санаанууд ар араасаа ундарч, хамт олон тань танаар удирдуулахдаа баяртай байх болно. 

Шинээр ажил хайж буй хумхын орднынхон маань чөлөөтэй, уян хатан цагийн нөхцөлтэй ажилд илүү амжилттай байхаар байна. 

Санхүү

Үндсэн ажлаас гадна орлогын эх үүсвэрээ нэмэх хэд хэдэн төсөл, жижиг ажлын санал ирнэ. Орлого тогтмол бус байх ч орлогоо нэмэгдүүлэх боломж их байна.

Хайр дурлал

Хосуудын хувьд харилцаанд илүү нээлттэй, чөлөөтэй уур амьсгал давамгайлна. Ирээдүйн зорилгоо хамтдаа тодорхойлж, ойлголтоо нэгтгэж чадвал харилцаа бат бэх байх болно. 

Ганц бие хумхууд шинэ хүнтэй танилцах боломж өвөрмөц, гэнэтийн байдлаар ирнэ. Найзын хүрээ, онлайн орчин, сонирхлын бүлгүүдийн хүрээнд танилцаж магадгүй.

Загас

Зөн совин, дотоод мэдрэмж тань улам хүчтэй болж, амьдралынхаа жинхэнэ зорилгыг тодорхойлоход таатай нөхцөл бүрдэнэ. Өмнөхөөс илүү мэдрэмтгий болох ч бодит байдалтай хөл нийлүүлэн, аливааг зүйлд тэнцвэртэй хандаж чадвал энэ нь чиний хамгийн том давуу тал болж хувирна. Уран бүтээлч сэтгэлгээ тэлж, амьдралын утга учрыг илүү гүн гүнзгий мэдрэх жил байх болно. Иймд зөн совиндоо илүү итгэж, дотоод хүнээ сонсохыг од эрхэс танд зөвлөж байна.

Ажил, карьер

Урлаг, дизайн, бичих, сэтгэл зүй, туслах үйлчилгээний салбарт амжилттай байх шинжтэй. 3–6 сар, 9–11 сард шинэ ажлын санал ихээр ирнэ. Өмнө нь санаанд тань байсан ажил, төсөл бодит болох эхлэл тавигдана. Чөлөөт, уян хатан цагийн нөхцөлтэй ажлын орчин чамд илүү тохирно.

Санхүү

Орлого тогтвортой ч байх хэдий ч санхүүгийн сахилга баттай байхыг танд зөвлөж байна. 4–6 сар нэмэлт орлогын боломж гарна. Сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийх, бусдад хэт итгэхээс болгоомжил.

Хайр дурлал

Сэтгэлээ нээлттэй илэрхийлэх нь харилцааг бэхжүүлнэ. Өнгөрсөнд бий болсон үл ойлголцлыг засах боломж гарна. Ганц бие загасны орднынхоныг энд онд зүрх булгилуулж, сэтгэл догдлуулсан болзоонууд хүлээж байна. 

Эрүүл мэнд

Сэтгэл санаа, нойрны тал дээр анхаарч, дархлаагаа дэмжээрэй.


Холбоотой сэдвүүд

өрнийнзурхай зурхай 2026

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.