Өнөөдөр Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авсан хүмүүсээс хамгийн залуу УДБЭТ-ийн гоцлол бүжигчин О.Анужин байлаа. Тэрбээр энэ жил 23 настай ч Монголын сонгодог урлагийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан бүжигчин юм. Гавьяат жүжигчин О.Анужин анх Хөгжим бүжгийн коллежид суралцан 13 наснаасаа урлагт хөл тавьсан ажээ.Түүний урлагт хөл тавьсан түүх тун сонин. 10 настайдаа ангийнхаа охины ээж МУГЖ Наранхандын балетын тоглолтыг үзээд л тэр балетчин болохоор сэтгэл шулууджээ. Ингээд л бүжгээр "өвчилж" өглөөнөөс орой болтол сургууль дээрээ давтлага хийнэ өнгөрүүлдэг байж.

Үр дүн нь сургуулиа төгсөнгүүтээ 2012 онд Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд энэ театрт ажиллаж эхэлсэн байна. О.Анужин 21 насандаа БНСУ-д болсон “Korea international ballet competition” Олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанаас хүрэл цом, тусгай шагнал хүртсэн. Уг уралдаанд дэлхийн 20 орны 150 бүжигчид оролцсон байдаг. Энэ жил амжилтаа ахиулж “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Энэ бол түүний асгаруулсан хөлс, гаргасан амжилтын ердөө л нэг хэсэг нь билээ.