Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт тус аймгийн Булган сумын 4 дүгээр багийн харьяат 23 настай, эмэгтэй оюутан сураггүй алга болжээ.

Тэрээр “Ховд” их сургуулийн 4 дүгээр курсын оюутан бөгөөд ах Н-ийн гэрээс энэ сарын 23-ны өглөө 7 цагт хичээлдээ гараад эргэж ирээгүй аж. Энэхүү өдрөөс хойш тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаа бөгөөд үр дүнд хүрээгүй тул “Ховд” голын усанд эрэн хайжээ.  “

Ховд” голд 1,5-2 метрийн гүнд 3 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй байна. Одоогоор түүнийг Онцгой байдлын газрын 6 алба хаагч, ар гэрийн 8 иргэн, “Ховд” их сургуулийн 8 оюутан, нийт 22 хүн, 1 завь, 4 автомашинтайгаар эрэн хайж байгаа талаар ОБЕГ-аас мэдээлэв.