30 минут зогсоход 28 калори шатаадаг

Х.Оргил
06 сарын 26, 2018

Хамгийн энгийнээр бол калори нь таны биеийн түлш гэсэн үг. Гэхдээ илүүдүүлж авч болохгүй. Жингээ тогтмол барихын тулд хүн өдөрт 250 калори шатаах хэрэгтэй байдаг ажээ. 

Учир нь шатаагдаагүй 3500 калори бүр 420 гр жин нэмэгдүүлдэг гэсэн судалгаа бий. Гэхдээ өдөр тутамдаа бид зарим зүйлийг зуршил болгочихвол таргалалтаас айлтгүй гэнэ. Тухайлбал яг одоо та хаа нэгтээ дугаарлаж зогсож байгаа бас л калорио шатааж байгаа хэрэг.

Эрдэмтдийн судалгаагаар 30 минутын турш дугаарлан зогсоход 38 ккал илчлэг шатаадаг ажээ. Мөн дугуй унахдаа удаан буюу 15 км цагаас доош хурдтай явахад цагт 364 калори, тайвуухан цаг алхахад 350 калори хасдаг байна.

Холбоотой сэдвүүд

дотор өөх таргалалт калори

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.