Одоогийн 35 нас бол өнгөрсөн үетэй харьцуулбал залуу насанд тооцогдоно. Энэ насандаа хүмүүс өөртөө илүү итгэлтэй, сэтгэл хангалуун амьдарч эхэлдэг талаар судлаачид хэлсэн байдаг ба амьдралын оргил үе хэмээн тодорхойлдог. 35 настай эмэгтэйчүүдийн олонх нь амьдралын талаар үнэ цэнтэй дараах сургамжуудыг олж мэдсэн байдаг. 


1. Хуучин найзуудынхаа үнэ цэнийг мэддэг 


Одоо та цаг хугацааны туршид утга учиртай харилцаа тогтооход анхаарлаа хандуулах болсноос гадна өөрийг тань шударга үнэнчээр шүүмжилж чадах дотны зөвлөгчийг илүүд үзэх болно. 


2. Хямдхан дарс танд тохирохгүй 

Цаг хугацаа өөрчлөгдөхөд таны амтлах мэдрэмж, мөн үзэл бодол тань ч өөрчлөгдсөн байх болно. 


3. Өөрт ямар хувцас зохидгийг мэдсэн байх


Өөртөө төгс тохирсон даашинзаа олсон уу? Олон тохиромжгүй хувцаснаас цөөн боловч таныг төгс харагдуулах хувцасаа хэдэн өнгөөр сонгож авах нь дээр гэдгийг та мэднэ. 


4. Уучлалт гуйхаа болих


Хэт их уучлал гуйхыг эмэгтэй хүний зан гэж үздэг. 35 хүрэхэд ядаж хэн нэгэн таны кофег асгахад уучлаарай гэж хэлэхээсээ өмнө амжиж амаа барихаа мэддэг болно. Хэт бардам зангаа тэвчин, шаардлагатай үед алдаагаа хүлээн зөвшөөрч, хэрхэхээ мэддэг болсон байна. 


5. Нэвт гэрэлтэх хувцас танд зохимжгүй 


Хөхний даруулга нэвт гэрэлтсэн даашинз 20 настайд тань аятайхан байсан байж магадгүй. Одоо харин хүүхэмсэг эрчүүдийн олз болохоос зайлсхийх нь дээр гэдгийг та мэднэ. 


6. Тогтмол дасгал хийх 


Төгс гуалиг бие галбир зүгээр ч нэг сайхан харагдуулахаас гадна эрүүл байхад тань тусална гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдсэн байна. Энэ үед долоо хоногт гурван удаа фитнесс, пилатес хичээлд түүртэхгүй очдог болсон байх.


7. Хоол хийхдээ богино долгионы зуух ашиглахаа болих 

Хэрэв та богино долгионы зууханд пицца халаахыг хоол хийсэнд тооцдог байсан бол уламжлалт хоолноос нэгийг сонгон амт шимттэй аятайхан хоол бэлдэж сурах хэрэгтэй.  Та өөртөө болон таны дотны хүмүүс үүнд тань талархах болно. 


8. Нарны шил зайлшгүй шаардлагатай 

Тэд бүх төрлийн нүглийг нуудаг. Та өөрийн царайны хувирлыг хүн бүрт харуулах албагүй. Тэгээд ч нүд бол сэтгэлийн толь учраас шаардлагатай үед хаалт хэрэгтэй гэдгийг та мэднэ. 


9. Магтаалыг зөвөөр хүлээж авах 

Хэн нэгэн таны талаар сайхан зүйл, магтаал хэлэхэд зүгээр “баярлалаа” гэж хэлээд үнэн хэлсэн гэдэгт нь эргэлзэлгүй итгэхийг хичээгээрэй. 


10. Таны орны тав тух хамгийн чухал 


Хүн хоногийн гуравны нэгийг орондоо өнгөрүүлдэг. Хэрэв та 90 хувййн Унгар галууны өдөн хөнжил ямар болохыг мэдэрсэн бол хэзээ ч эргэж буцахгүй байсан. Бас хүзүүний өвчнийг багасгах дэрнүүдийг судлаад үзэхэд буруудахгүй. 


Эх сурвалж: https://www.telegraph.co.uk/