Х.Оргил
06 сарын 05, 2020
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн “Гурвалжин” гэдэг газар 5 настай хүүхэд гэртээ шатаж амь насаа алдсан харамсалтай явдал болжээ.
Малчин Б-ийн 5 ханатай гэр 06.03-ны өдрийн 08:40 цагт шатсан бөгөөд уг гал түймэрт Ө/16 настай, эмэгтэй/ түлэгдэж, Ш /5 настай, эрэгтэй/ нас баржээ. Мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа, ахлах ахлагч М.Эрдэнэбаяр мөн өдрийн 09:41 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.