50 сая төгрөгийн супер шагналтай НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт явагдана

Б.Баясгалан
12 сарын 15, 2020

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 12 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 12 дугаар сарын 20-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэн та 2020 оны 11 дүгээр сарын 01-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой. 

Энэ удаагийн тохирлын супер шагнал 50 сая төгрөг.

Сэтгэгдэл бичих (25)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.