“737 MAX” загварын онгоцны шинэчилсэн програм хангамжийг 100 удаа туршжээ


04 сарын 12, 2019

НЬЮ-ЙОРК. /TASS/. Boeing” компани Этиопт осолдсон “737 MAX загварын нисэх онгоцны MCAS буюу Маневр гүйцэтгэх үзүүлэлтүүдийг сайжруулах туслах системийн туршилтыг 100 орчим удаа хийжээ. Энэ тухай  “Boeing” компанийн Ерөнхий захирал Деннис Меленберг мэдэгдсэн байна.

“Шинэчилсэн програм хангамжийг суулгахын тулд манай инженерүүд болон техникийн ажилтнууд АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдлагын газар болон захиалагчидтай цөхрөлтгүй хамтран ажилласан. Энэхүү программ хангамж нь иймэрхүү осол дахин давтагдахгүй гэдгийг нотлох ёстой юм” хэмээн Меленбергийн хэлснийг “The Wall Street Journal” сонин уламжилсан байна.  

737 MAX” загварын нисэх онгоцны нийлүүлэлтийг түр хугацаанд зогсоох тухайгаа “Boeing” компанийн төлөөлөгчид өнгөрсөн 3 дугаар сард мэдэгдсэн юм. Хожим нь тус загварын онгоцны үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах тухайгаа мэдэгдсэн. Агаарын орон зайдаа “Boeing 737 MAX” загварын онгоцны нислэг үйлдэхийг түр хугацаанд зогсоох үүргийг АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдлагын газар мэдэгдсэний дараа компани ийм арга хэмжээ авсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

онгоц 737 max

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.