Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлж ард иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилго бүхий иргэдэд зориулсан  Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалтыг Ард Санхүүгийн Нэгдэл 3 дахь жилдээ Шангри-Ла молл дахь Өргөө IMAX кинотеатрт зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд олон улсын хөрөнгө, санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээлэл, хөгжлийн чиг хандлага, шинэ санаачлагуудыг танилцуулж, салбарын мэргэжилтэн, экспертүүдийн илтгэл, хэлэлцүүлэг явагдсан юм. 

Энэ удаагийн хурлаар хөрөнгийн зах зээлийн 2019 оны төлөв байдал, финтек болон  дижитал трансформацийн нөлөөлөл, түүний хууль эрх зүйн орчин, Монголын тэтгэврийн тогтолцооны өөрчлөлт, ухаалаг хот зэрэг сонирхолтой сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг, Unread-тай хамтарч  интрапренер сэтгэлгээг түгээх нь,  хамтын соёлыг дэлгэрүүлэх нь, старт-ап эхлэхэд санаа, баг, мөнгөний аль нь чухал байдаг вэ? зэрэг залуучуудад хамгийн хэрэгтэй мэдлэг, туршлагыг түгээх хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Хурлын нэг танхим олон нийтэд нээлттэйгээр Монгол дахь цахим худалдаа: Одоо ба ирээдүй гэсэн сэдвээр болон сэтгүүлчдийн Өөрчлөгч клубтэй хамтран  иргэдийн санхүүгийн боловсрол сэдвийг хөндөж ярилцсан юм.

Мөн тус чуулга уулзалтын үеэр ивээн тэтгэгч байгууллагууд болох Мост финтек, Андууд лаб, Монос хүнс, Монгол шуудан зэрэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааныхаа танилцуулгыг хийж, Ард Санхүүгийн Нэгдэл өөрсдийн шинэ бүтээгдэхүүн болох Ард Апп-аа танилцуулж нээлтээ хийлээ.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), “МЕС” корпораци (mmarket.mn) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. Ард Апп, Гөү Пэй нар Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

"Ард"-аар овоглогдсон Монголын Хөрөнгийн Бирж дээрх хөрөнгө оруулалттай компаниуд:

-MNP (05412) Монгол Шуудан ХК

-AIC (05480) Ард Даатгал ХК

-JIV (03262 ) Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК